Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбарын ЖАГСААЛТ

ALs
2020 оны 12-р сарын 21 -нд

Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээр УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ. Энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 

  1. Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт
  4. Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  5.  Улсын онц чухал болон стратегийн чухал объектийн үйл ажиллагаа 
  6. Нийтийн тээвэр болон зөвшөөрөлтэй такси үйлчилгээ 
  7. Хот суурин газрын ус хангамж, ариутгалын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа,  
  9. Банк, 
  10. Хэвлэл мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйл ажиллагаа, 
  11. Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа  
  12. Хуульч прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа 
  13. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /ажилчдын 10-15 хувийг ажиллуулах зохицуулалттай/
  14. Хүүхэд хамгаалал, асрах байрууд,
  15. Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд  тус тус багтжээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна