ВИДЕО: Ч.Лодойсамбуу, рэппэр Г.Энэрэл нар хамтарч уран бүтээл гаргажээ

Отгоо
2020 оны 12-р сарын 23 -нд

“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу, рэппэр Г.Энэрэл нар хамтарч “Tonight’s sky” нэртэй дуу гаргажээ.

Рэппэр Г.Энэрэл “Улаан бал” нэвтрүүлэгт энэ оны гуравдугаар сард оролцож байсан юм. Энэ нэвтрүүлгийн төгсгөлд хөтлөгч Ч.Лодойсамбуу “Хоёулаа хамтраад дуу хийх үү. Би эфирээ ашиглаад чамд уран бүтээлийн санал тавьж байна” хэмээж байв. Ингээд Г.Энэрэлийн оролцсон нэвтрүүлгийн төгсгөлд тэд гар барин дуу хийхээ амлаж байсан юм.

Харин тэр үед хуурамч мэдээний эсрэг дуу хийнэ хэмээж байсан бол өчигдөр олон нийтэд цацсан “Tonight’s sky” дуу нь шинэ оноо угтахаар хүн бүр догдолж, хүлээж буй тухай өгүүлэх аж. Энэ уран бүтээл нь нэг хоногийн дотор 130 гаруй мянган хүнд хүрч, Youtube-д 10 мянган лайк авсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна