Монгол Улс, Турк улстай спортын салбарт хамтарна

ALs
2020 оны 12-р сарын 23 -нд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, "Залуус, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив. 

Хэлэлцээрийн хүрээнд, таван жилийн хугацаанд залуусын хөдөлмөр эрхлэх, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах, залуусын асуудал эрхэлсэн болон бусад байгууллагыг холбох, залуу эрдэмтэн, судлаач, зохион бүтээгчдийг урамшуулах, дэмжих чиглэлээр Монгол Улс, Турк улс хамтран ажиллана.

Мөн хэлэлцээрт спортын уралдаан, тэмцээн зохиох, ивээн тэтгэх, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, допингийн эсрэг тэмцэх, туршлага солилцохоор тусгажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна