Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д “РС” Молл дэлгүүрт гал гарсныг унтрааж, утаажилтын бүсээс 2 хүүхэд, 15 том хүн, нийт 17 хүнийг гаргажээ.
Тодруулбал, 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 18:22 цагт очиж галыг унтраасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна