Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн хурал Эрүүл мэндийн яамны Улсын Онцгой комиссын Шуурхай штабын байранд зохион байгуулагдлаа.
Хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа О.Адъяа, ОБЕГ-ын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баян-Эрдэнэ, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах НХЖГ-ын дарга, цагдаагийн хурандаа Р.Эрдэнэбат, МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Жаргалсайхан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Б.Долгорсүрэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Аялал жуулчлалын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Туул, Шуурхай штабын Ажиллагааны багийн гишүүн, цагдаагийн хошууч Л.Батгэрэл нар оролцож, тусгаарлан ажиглах байрны асуудлаар ярилцлаа.
Хурлаар, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаар тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын хэрэгжилт, түүнд тавих хяналтыг сайжруулах, түр журмын 9 дүгээр зүйлд заасан “Иргэний үүрэг”-ийг тусгаарлан ажиглах байранд байрлаж буй иргэд чанд мөрдөх, зөрчил гаргасан иргэдийг Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн шууд хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлж байхаар шийдэв.
Эх сурвалж: ЭМЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна