Татвар, НДШ-ээ хугацаанд нь төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлнө

Отгоо
2020 оны 12-р сарын 25 -нд

Засгийн газар, Улсын онцгой комиссоос тогтоосон хатуу хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд нь төлөхөд хүндрэл үүсч байгаа. Тиймээс 2020 оны  есдүгээр сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд тайлагнасан татвар, 2020 оны аравдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд тайлагнасан НДШ-ээ хуульд заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги, торгуулиас чөлөөлөхөөр төлөвлөжээ. Энэ бүхийг зохицуулах Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ дэмжээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна