2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр зохион байгуулж буй нийт 35 шинжилгээний төв, мөн тандалт, хариу арга хэмжээний 18 баг ажиллаж нийт 9909 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийлээ.
Эдгээр шинжилгээний төв, тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 529 хүн ажилласан байна.
Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд нийт 322.338 хүнд шинжилгээ хийгээд байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна