Хятадад цахим худалдаа эрхлэгчдийн тоо 51 саяд хүрчээ

Отгоо
2020 оны 12-р сарын 28 -нд

Хятадын худалдааны яамны  мэдээгээр  тус улсад  цахим  худалдааны  эргэлт  2019  оны  эцсийн байдлаар 34,8 их наяд юаньд  хүрсэн нь  өмнөх  жилийнхтэй харьцуулахад 11,6  хувиар  өссөн дүн гарчээ.

Энэ хугацаанд  Хятадын  жижиглэнгийн  цахим худалдаа  10 их наяд  юаниас давж   24,6  хувийн өсөлтийг үзүүлсэн  байна. Харин  цахим  худалдааны салбарт ажиллагсдын  тоо 51 сая 256 мянгад  хүрчээ. Хөдөө орон нутагт цахим  борлуулалт  5 дахин өргөжсөн  байна.  энэ  нь  цахим худалдаа   дотоод  эдийн  засгийн хөдөлгөгч  хүч  болсныг  баталж  байна гэж мэргэжилтнүүд тодорхойлж байгаа аж. 

Мөн тайлан мэдээгээр  Хятадын шилдэг  100 аж ахуйн  нэгжийн  цахим борлуулалт өнгөрсөн онд  500 тэрбум юаньд  хүрсэн нь  18  оныхтой харьцуулахад  28,7  хувиар өсчээ.  2019 оны  байдлаар хил дамнасан цахим  борлуулалт  15  онтой  харьцуулахад  5 дахин нэмэгдсэн байна. 

Харин цар тахлын хөл хорионы  үед  буюу  энэ онд  цахим худалдааны эргэлт  бүр нэмэгдсэн  гэж тооцоолж байна.  Зөвхөн   он гарснаас хойш 11  сарын  хугацаанд цахим шууд  дамжуулалтын  худалдаа борлуулалтын тоо  20 саяд  хүрсэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна