Нийтийн тээврийн “Тэнүүн Огоо” автобусны жолоочоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтлуудыг тусгаарласан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Тухайн жолооч коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал байсан бөгөөд жолооч энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй байна. Тухайн автобус баазын 90 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тухайн жолоочийн ойрын хавьтал 10 гаруй хүнийг тусгаарласан. Бусад хавьтал болох 80 хүний шинжилгээг авч байна. Чингэлтэй, Зунжин гэсэн хойд чиглэлд ажилладаг байсан. Энэ сарын 20-24-ний хооронд тухайн чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай. Жолоочийн гэр бүлээс халдвар илэрсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт сахиур хийж байсан хүнээс хэд хэдэн халдвар гарсан. Нэг гэр бүлд амьдардаггүй боловч гэрээрээ ирж, очдог ах дүүс байсан. Үргэлжлээд Тэнүүн Огоо ХХК-ийн жолооч халдварт өртсөн. Ойрын хавьтал 13 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Бусад ойрын хавьтчлын шинжилгээ өнөөдөр гарна" гэлээ.
Тухайн жолооч зуслан чиглэлийн автобусанд жолооч хийж байсан бөгөөд "Би Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусанд жолооч хийдэг. Зуслангийн чиглэл болохоор их хүн суудаггүй" хэмээн асуумж бөглөсөн гэж ЭМЯ-наас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна