А.Амбасэлмаа: ЧД-ийн цагдаагийн газрын албан хаагчаас коронавирус илэрсэн

Отгоо
2020 оны 12-р сарын 29 -нд

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст ажилладаг хүн коронавирусийн халдвар авсан байна. Тухайн албан хаагчийн гэр бүлийн хүн халдвар авсан байсан бөгөөд тэрбээр хоёрдогч хавьтал хэмээн тусгаарлагдаад байжээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 21-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёрдогч хавьтлаар тусгаарлагдаж байсан цагдаагийн ажилтны өчигдөр батлагдсан. Тийм учраас түүний ойрын хавьтал болох 13 хүнийг тусгаарласан. Мөн тус цагдаагийн газар ажиллаж байсан 74 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн цагдаагийн хэлтсийн 240 хүний шинжилгээг өнгөрсөн шөнөөс авч эхэлсэн" гэж хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна