Вакцин авах асуудлаар Европын холбооны улсуудтай хамтран ажиллана

Отгоо
2020 оны 12-р сарын 29 -нд

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеатай цахим уулзалт хийжээ. 

Уулзалтын үеэр Монгол, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Монгол Улс, ЕХ-ны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдааны мөрөөр 2021 онд хэрэгжүүлэх ажил, ЕХ-ны 2021-2027 оны хөгжлийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг хоёр талын урт хугацааны бодлоготой уялдуулах талаар ярилцжээ.

Сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлын сорилтот үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн алба хаагчдыг вакцинжуулах шаардлага байгааг онцлон тэмдэглээд энэ хүрээнд вакцин авах асуудлаар ЕХ болон түүний гишүүн улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна