ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООСОН ГАЗРУУД

Отгоо
2020 оны 3-р сарын 11 -нд

Нийслэлийн Засаг даргын А /333 тоот захирамжийн дагуу дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03.10-03.16-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоолоо.
-Хүнс, эм, эмийн хэрэгсэл, ахуйн худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд
-Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд
-Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд
-Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж байна. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэний мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд мэдээлнэ үү.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна