ЭХЗХ: Арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулна уу

Отгоо
2020 оны 12-р сарын 30 -нд


Засгийн газраас айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг ирэх оны долдугаар сар хүртэл тэглээд байгаа. Энэ хугацаанд эрчим хүчний хэрэглээний зардлыг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” хариуцахаар болсон.Хэрэв цахилгааны хэрэглээ тогтмол байвал зардлыг төр хариуцах ба хэрэглээнээс давсан бол иргэн, ААН зөрүү төлбөрийг төлөх юм. Тиймээс айл өрх, албан байгууллагын хэрэглэсэн цахилгааныг урьдын адил бичилт хийн илгээх юм байна. Мөн сануулахад, арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулахыг Эрчим хүчний зохицуулах хорооноос санууллаа. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн сарын цахилгааны төлбөр 70 хувьтай байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна