УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаярын мэдээллийг хүргэж байна. Тэрбээр "Эцэг эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг шаардлагатай бол хүүхэд хамгааллын төвд авна.
"Зүчи" зочид буудалд тусгаарлагдсан гэр бүлийн 5 настай хүүхэд эцэг эхээ санаж байна, гэр бүлийн хараа хяналт суларч байна гэсэн гомдол ирсэн" гэдгийг хэллээ. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар 70 иргэн нэмж тусгаарлагдсныг хэллээ.
Тэрбээр "Улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад шилжсэн бол өчигдрийн 170 иргэний 132 Эх нярай үндэсний II-р эмнэлгээс эмчлүүлж гарсан. Өнгөрсөн хугацаанд 87000 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн барааг улсын хилээр нэвтрүүлсэн. Цагдаагийн байгууллагын хяналт дор 5300 тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэсэн бөгөөд үүний 1600 тир буюу том оврын ачааны машин нэвтрүүлжээ."
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна