"The Hu" хамтлаг Youtube-ийн "Алтан товч" хүртлээ

Отгоо
2020 оны 12-р сарын 31 -нд

Дэлхийн дэвжээнд гарсан Монголын цорын ганц рок хамтлаг “The Hu” энэ жил ч урагш тэмүүлэн давхисаар байлаа. Цар тахал тэднийг дэлхий тойрох аялан тоглолтын үеэр нь Австралид гацаасан ч манай уран бүтээлчид ажилласаар, хөдөлмөрлөсөөр л байсан. "The Hu" хамтлаг Монголын уран бүтээлчдээс анх удаа нэг сая дагагчтай Youtube сувагтай болж чадлаа. Бүтээсэн клипийн хандалтын тоо нь хэдхэн өдөрт л сая давдаг болж, “Yuve Yuve Yu” 66 сая, “Wolf Totem” 46 сая үзэгчтэй болжээ. Саяхан гаргасан "Sad But True" ковер дууны клип Билбордын жагсаалтад орж, World Digital Songs Sales-д гуравдугаар байр эзэлсэн. YouTube сувгаас манай хамтлагт сая дагагчийн “Алтан товч” шагналыг гардуулан өгсөн байна. 2016 онд байгуулагдсанаасаа хойш тус хамтлаг Spotify-д 10 сая, YouTube-д 137 сая хандалттай болсон. Хамтлагийн продюсер Б.Дашдондог хэрэв цар тахал гараагүй бол тэд 2020 онд дэлхий тойрон 98 тоглолт хийх байсан гэж ярьсан юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна