Г.Занданшатар: Ирэх жил үндэсний гурван хувьсгалыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Отгоо
2021 оны 1-р сарын 01 -нд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "Улиран одож буй 2020 он төр засаг, түмэн олон цар тахлын эсрэг нэгдсэн онцгой нэгэн жил болон өнгөрч байна. Цар тахлын оргил үед УИХ-ын анхдугаар чуулган долоо хоногийн дотор хуралдсан. Хамгийн богино хугацаанд Засгийн газраа эмхлэн байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрийг нь батлан, ажилд нь оруулсан анхны парламент манай УИХ болсон. Таныг төлөөлсөн эрхэм гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтан Үндэсний 3 хувьсгалыг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүнд:
  1. Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх Эрх зүйн хувьсгал
  2. Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дундаж давхарга зонхилсон ядууралгүй экспорт эрчимжсэн тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох Эдийн засгийн тогтолцооны хувьсгал
  3. Эрдэм авьяастай, эрүүл чийрэг хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлж авлигагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх Нийгмийн хувьсгал
Эрх зүйн хувьсгал хийх хүрээнд 40 гаруй томоохон хууль, дагалдах 400 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батална. УИХ-ын чуулганаар бид эдийн засгийг дэмжих 2 их наяд төгрөгийн хөтөлбөр цар тахлын дараах эдийн засгийг дэмжих чухал шийдвэрүүдийг гаргахаар өргөн барилаа. Эрсдэлт энэ нөхцөл энэ хэвээрээ байхгүй" хэмээлээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна