Өнөөдрийн 11 цагийн ЭМЯ-ны мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Мөнххада ХКК-ийн хоёр хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр 17764 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс вирус илэрсэн байна. ХСҮТ-ийн нэг сувилагч, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан хоёр хүн, мөн Мөнххада ХХК-ийн хоёр хүнээс өчигдөр шөнө коронавирусийн халдвар илэрсэн. Одоогоор халдварын их уурхайг судалж байна. Энэ компани нийт 116 ажилтантай. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн, нийт хүмүүст тандалт судалгаа хийж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна