"Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс коронавирус илэрчээ

Отгоо
2021 оны 1-р сарын 02 -нд

Франкфурт Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 7 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. 

Тодруулбал Амар зочид буудалд байсан 5 хүн, Жаргалант зочид буудалд тусгаарлагдаж байсан 2 хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Мөн тус буудалд үйлчилж байсан резидент эмчийн шинжилгээ мөн эерэг гарсан байна. Тийм учраас Амар зочид буудалд халдвар тархах эрсдэлээс сэргийлж 100 гаруй хүнийг өөр байр руу нүүлгэн шилжүүлж, үйлчилгээний ажилчдыг сольсон гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна