Халдвартай иргэний 1-р хавьтлын хүн очсон тул Ховдын Алтай суманд хязгаарлалт тогтоолоо

Отгоо
2021 оны 1-р сарын 03 -нд

Улаанбаатарт халдвар авсан иргэний 1-р хавьтлын хүн Ховд аймгийн Алтай суманд очсон тул тус сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Хязгаарлалт нэгдүгээр сарын 5-н хүртэл үргэлжлэх тухай Алтай сумын Засаг дарга Х.Түмэндэлгэр захирамж гаргасан байна.

Одоогоор халдвартай иргэний ойрын хавьтал болох иргэнийг тусгаарлаж, 2,3 дугаар хавьтлыг тогтоохоор ажиллаж буй аж.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна