Биткоины ханш анх удаа 33 мянган доллар давлаа

Отгоо
2021 оны 1-р сарын 03 -нд

Нэгдүгээр сарын 2-ны өдөр биткоины ханш анх удаа 30 мянган доллар давсан бол энэ өсөлт үргэлжилсээр 33 мянган долларт хүрчээ. Ханш үргэлжлэн өссөөр байна. 

Биткоины ханш арванхоёрдугаар сарын хоёрдугаар хагасаас өсөж эхэлжээ. Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр буюу  хоёр долоо хоногийн өмнө л гэхэд  түүхэндээ анх удаа 20'042 доллар хүрсэн байна. Энэ оны эхээр 7 мянган доллараар зарагдаж байсан биткоины ханш жилийн дотор дөрөв дахин нэмэгдэв. 

Биткоины ханш коронавирусийн цар тахал эхэлсэн үеэс буюу хөрөнгийн зах зээлийн болон газрын тосны үнийн уналт эхэлсэн өнгөрсөн гуравдугаар сараас өссөн байна. Үүний зэрэгцээ аравдугаар сард PayPal төлбөрийн систем 2021 оноос эхлэн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгоход бэлэн байгаа тухайгаа зарласан.

Шинжээчид ойрын хугацаанд биткоины ханш эрчимтэй унана гэж үзжээ. Гэлээ ч криптовалютын үнэ дээд тал нь хэдий хэмжээнд хүрч өсөхийг тэд таамаглах эрт байна гэсэн байна. 

Эх сурвалж: ВВС 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна