БНСУ-ын Засгийн газраас корона вируст халдварын дэгдэлт тус улсад эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр сарын 4-ний адрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд Сөүл хотод “2.5”, орон нутагт “2” дугаар хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг үргэлжлүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Иймд 5-аас дээш хүний бөөгнөрөл бий болгох аливаа үйл ажиллагаа, гэр бүлийн цуглаан хийхгүй байх, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахиж, дараах зүйлийг анхаарна уу. Үүнд,
БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй, тиймээс тус улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд оршин байгаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийн журмыг хатуу сахиж, мөрдөхийг Элчин сайдын яамнаас анхааруулжээ. Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эрүүл мэндийн төвүүдэд хандана уу.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ,КОНСУЛЫН ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна