Их Британи улс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байгаа юм. Ерөнхий сайд Борис Жонсоны мэдэгдсэнээр өнөөдрийн байдлаар Англид-1,1 сая, харин Их Британийн даяар 1,3 сая хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна.
Их Британид COVID-19 коронавирусний шинэ хувилбар дэгдсэний дараагаар хүн амын дундах халдварын тоо, өвчлөл эрс нэмэгдсэн юм. Цар тахлын эхний давалгаатай харьцуулахад өнөөдрийн байдлаар Британид коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо бараг 40%-иар илүү байгаа юм. Тиймээс хүн амаа эрчимтэй вакцинжуулж эхлэн, өнөөдрийн байдлаар Их Британи даяар 1,3 сая иргэн, Англид 1,1 сая иргэнээ вакцинжуулалтад хамруулаад байна.
Цар тахлын эсрэг вакцин хийлгүүлсэн иргэдийн 650 мянга нь 80-аас дээш насны иргэд байгаа юм. Их Британид өнөөдрийн байдлаар цар тахлын халдвараар 1 сая гаруй хүн халдварласан нь нийт хүн амынх нь 2%-ийг эзэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна