“ГАН ҮЗЭГ 2020” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДГИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ALs
2021 оны 1-р сарын 07 -нд

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх
ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинацаар шилдгийг тус, тус шалгаруулна. Ковид-19 корона вирусийн халдвар тархалтаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалан шилдгийг шалгаруулах номинаци, журамд өмнөх жилийнхээс өөрчлөлт орсны зэрэгцээ шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна.
  • ШИЛДЭГ ХЭВЛЭЛ    МЭДЭЭЛЛИЙН    БАЙГУУЛЛАГА:    
    • Шилдэг телевиз - 1
    • Шилдэг радио- 1
    • Шилдэг мэдээллийн сайт - 1
    • Шилдэг сонин-1
    • Шилдэг сэтгүүл-1
    • Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1
  • ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
  • Телевизийн шилдэг сэтгүүлч-1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч-1 
  • Сонины шилдэг сэтгүүлч-1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-1
  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1
  • Шилдэг редактор-1
  • Шилдэг менежер-1
  • Шилдэг судлаач-1 
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  • Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
  • Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.
  • Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
  • Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.
  • Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
    • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
    • Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
    • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь
НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 503 тоот. Утас: 11-330948, 94111727
И-Мэйл: mseonline@yahoo.commsneonline@gmail.com
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:
2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 13-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Шилдгүүдийг МСНЭ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 01 дүгээр сарын 16-нд зарлана.
 
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна