Төрийн ордонд хөл хорио тогтоолоо

ALs
2021 оны 1-р сарын 08 -нд

Төрийн ордны баруун талын хаалгаар орох гэж байсан иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна.

Тиймээс Төрийн ордны хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ.

Түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэнээс PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээсэн байна. Шинжилгээний хариу гартал гарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. 

Яг одоогоор УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна