Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал хойшиллоо

ALs
2021 оны 1-р сарын 09 -нд

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал хойшилсон болохыг Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан. Мөн Давж заалдах шатны шүүх тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан юм.  Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцсон. Түүнчлэн Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна