Улсын хилээр орсон гадаадын зорчигчид 570.0 мянга буюу 89.5 хувиар буурчээ

ALs
2021 оны 1-р сарын 11 -нд

Манай улсын хилээр 2020 онд 1 316.1 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 4.8 (78.4%) саяар буурчээ.

Манай улсын хилээр 2020 онд 673.8 мянган зорчигч орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 26.3 хувь нь Гашуун сухайт, 23.0 хувь нь Замын-Yүд, 16.4 хувь нь Шивээхүрэн, 14.6 хувь нь Буянт-Ухаа, 7.7 хувь нь Алтанбулаг, 12.0 хувь нь бусад боомтоор орсон байна.

 
Улсын хилээр орсон зорчигчдын 606.8 (90.1%) мянга нь Монгол Улсын иргэд, 66.9 (9.9%) мянга нь гадаад улсын иргэд байна.

Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хааж эхэлсэн. Энэ оны 10-р сард Монгол Улсын 3 531 иргэн тусгай үүргийн нислэгээр, 57 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар, 11-р сард Монгол Улсын 605 иргэн тусгай үүргийн нислэгээр, 10 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар, 12-р сард Монгол Улсын 541 иргэн тусгай үүргийн нислэгээр, 41 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус ирсэн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна