Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ. Тодруулбал:
- жирэмсэн-3,
- бага насны хүүхэдтэй гэр бүл-7,
- өндөр настан-1,
- эрүүл мэндийн шалтгаантай-20,
- ар гэрийн гачигдалтай-94,
- саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм.
Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна