МҮОХ-оос дасгалжуулагчийн цахим сургалт зохиож байна

ALs
2021 оны 1-р сарын 16 -нд

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/, Монголын үндэсний олимпын академи/МҮОА/ хамтран “Өсвөрийн тамирчдын дасгалжуулагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх цахим сургалт-семинар”-ыг өчигдөр эхлүүлжээ.

Маргааш дуусах сургалтад Спортын дунд сургуулиуд, ЕБС, зарим аймгийн БТСГ-ын мэргэжилтэн, багш,  дасгалжуулагчид зэрэг нийт 100 гаруй хүмүүс хамруулж байна. 

Сургалт, семинарыг манай улсын эрдэмтэн, их, дээд сургуулийн багш нар спортын физиологи, өсвөрийн тамирчдын сургалт дасгалжуулах онол, арга зүй, сэтгэл зүй, хүмүүжил төлөвшилт болон спорт, олимпын хөдөлгөөний хөгжлийн өнөөгийн чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд удирдан өрнүүлж байгаа аж.

Эх сурвалж: МҮОХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна