Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болжээ

ALs
2021 оны 1-р сарын 16 -нд

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 онд 33.4 мянга болж, өмнөх оноос 11.9 мянга (26.2%)-аар буурчээ.

Тодруулбал:

  • Салхин цэцгээр өвчлөгчид 7769 (72.9%)-өөр,
  • Цусан суулгаар өвчлөгчид 2808 (51.6)-аар,
  • Вирүст хепатитаар өвчлөгчид 174 (33%)-өөр,
  • Сүрьеэгээр өвчлөгчид 285 (7.9%) –аар,
  • Гонококкт халдвараар өвчлөгчид 641 (11.1%)-ээр,
  • Трихомониазаар өвчлөгчид 534 (10.7%)-өөр,
  • Тэмбүүгээр өвчлөгчид 540 (7.6%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд: \2020 оны 12 дугаар сард\

  • Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 970 болж, өмнөх сараас 60 (5.8%)-аар,
  • Цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 5 (18.5%)-аар,
  • Гэдэсний халдварт өвчин 40 болж, 52 (56.5%)-оор,

Эрүүл мэнд 38 амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 306 болж, 973 (76.1%)-аар буурч, харин бусад өвчлөл 738 болж, 102 (16%)-оор нэмэгджээ.

Түүнчлэн Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна