Өчигдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч хуралд оролцжээ. Энэ хурлаар намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржхандыг сонголоо. Харин Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалаа, Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Ганзориг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонголоо. Ийнхүү УИХ-д суудалтай Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан орж буйгаа мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна