Баянхонгор аймгийн Онцгой комиссоос Улаанбаатарт гацсан иргэдээ татан авах тухай албан хүсэлтийг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлсэн юм. Албан бичгийн хариуг Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлснээр энэ сарын 20-ны өглөөний 08:00 цагт /Лхагва/ тусгай үүргийн автобусыг аймгийн Авто тээврийн төвөөс Улаанбаатар хотруу илгээх болжээ.
Улмаар 21-ний өглөөний 08:00 цагт /Пүрэв/ авто тээврийн Драган төвөөс Баянхонгор аймаг руу ирүүлэхээр шийдвэрлэлээ. Тус тусгай үүргийн автобусаар ирэх иргэдийн анхаарах зүйлс:
1.Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабд өргөдөл хүсэлтээ гаргахдаа холбогдох утас, цахим үнэмлэхийн /Баянхонгор аймгийн регистр, хаягтай, одоо амьдарч буй хаяг нь Баянхонгор аймагт байх/ хуулбар, холбогдох материалыг хавсаргаж bhrshtab@gmail.com хаягаар ирүүлнэ.
2. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас бүртгүүлсэн иргэдийн өргөдөл мэдээллийг сайтар нягталж шалгасны үндсэн дээр утсаар эргэн мэдэгдсэнээр 40 иргэний билет бичүүлэх эрх үүснэ.
3. PCR шинжилгээний хариу сөрөг хариутай, хугацаа нь хүчинтэй байх 40 иргэнийг автобусанд суулгана.
4. Тус тусгай үүргийн автобус 7 хоног тутамд нэг явах бөгөөд автобусанд суусан иргэд халдвар хамгааллын дэглэм сахин, замд идэх хоол хүнсээ өөрсдөө бэлтгэж авч явна.
5. Ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.
Шуурхай штабын утас 9219-3300
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна