Якутад хүйтний эрч -50 хэмд хүрэх төлөвтэй байна

Отгоо
2021 оны 1-р сарын 17 -нд

Ойрын өдрүүдэд ОХУ-ын Сибирийн бүс нутагт хүйтний эрч -50 хэмд хүрэх төлөвтэй байна. Оросын Алс Дорнодын бүс, Якутад өнгөрсөн 14 жилийн түүхэн дэх хамгийн урт, хүйтэн өвөл тохиож байна. Энэхүү бүс нутагт сарын өмнөөс хүйтний эрч -40 хэм болсон бол энэ долоо хоногт -50 хэмд хүрэхээр байгааг Цаг уурын мэргэжилтнүүд хэлж байна. Ийнхүү эрс хүйтэрч байгаа учраас сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Якутад эрс хүйтэн өвөл нэгдүгээр сарын эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Цаг уурын шинжээчид хэлж байна. Зарим шөнө хүйтний хэм -60-д хүрч магадгүйг мөн сэрэмжлүүлжээ.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна