Зуун айл, МҮОНРТ-ийн орчимд хүхрийн давхар ислийн бохирдол өндөр байна

ALs
2021 оны 1-р сарын 18 -нд

Улаанбаатар хотын төв болон захын хорооллуудад агаарын агаарын бохирдлыг хянах хэд хэдэн харуул ажиллаж байдаг. Харуулуудын мэдээгээр нэгдүгээр сарын 18-ны 11.15 цагийн байдлаар Баянхошуу, Зуун айл, МҮОНРТ орчимд бохирдол хамгийн их байна. Агаар ямар бодисоор илүү бохирлогдсоныг тодруулж харахад Баянхошуу орчимд PМ10 тоосонцор хамгийн их буюу 378 байна. Харин Зуун айл орчимд SO2 буюу нүүрс төрөгчийн дутуу ислийн бохирдол 305, МҮОНРТ-ийн орчимд мөн SО2 291 буюу хамгийн өндөр үзүүлэлттэй харагдана.  Улаанбаатар хотын агаарын бохирдлын мэдээг хоёр цаг тутамд шинэчилдэг бөгөөд Та өөрийн амьдарч буй орчны агаарын чанарын мэдээг харах бол agaar.mn сайтад хандах боломжтой юм.  SO2 нь: Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.РМ10 нь: Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. Эх сурвалж: Agaar.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна