БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: Сүүлийн 3 өдөр зохион байгуулалттай явж буй гүтгэлэгт тайлбар өгье

ALs
2021 оны 1-р сарын 19 -нд

"Чамин алт" , "Мон-Ажнай" , "Жи энд Юу гоулд" гурван компанийн үйл ажиллагааг зогсоож, гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан , ойн сан бүхий газартай давхацсан эсэхийг мэргэжлийн баг шалгаж давхацсан хэсгийг хасуулсаны дараа үйл ажиллагааг нь хуулийн дагуу сэргээсэн болно. Тухайлбал, 2009 он буюу урт нэртэй хууль гарахаас өмнө олборлолт хийж байсан "Жи энд Юу гоулд" ХХК-ийн урсац бүрэлдэх эхтэй давхацсан 77 га талбайн зөвшөөрлийг хүчингүй болгосон. "Чамин алт"-ын тухайд урт нэртэй хууль гарахаас өмнө ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх гэж байна. " Мон-Ажнай " ХХК-ийн нүүрсний талбай урсац бүрэлдэх эх, ойн сантай давхцалгүй байна. Энэ уурхай Хөвсгөл аймгийн дулааны цахилгаан станцыг нүүрсээр хангадаг. Ийм л юм. Тиймээс бид мэдээллийг олон нийтэд нээлттэй тавьсан .Хуйвалдсан, хулгайлсан, хахууль авсан зүйл үүнд байхгүй. Тиймээс "Иргэний хяналт" гэх хаягнаас явуулж буй гүтгэлэг ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдье. Зохион байгуулалттай, гүтгэлгийн үйл ажиллагаандаа хагас жилийн турш хүн ардаа корона вирусын халдвараас хамгаалахын тулд хамт олонтойгоо амралт алжаалыг умартан зүтгэсэн үеийн маань зургийг ашиглан цацаж буй нь намайг бүх талаар харлуулах санаархал гэж үзэж байна хэмээн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна