Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар Токиог зорих эрхтэй боллоо

ALs
2020 оны 3-р сарын 11 -нд

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын эрх олгох Ази-Номхон далайн орнуудын эрхийн тэмцээн энэ сарын 3-11-ний хооронд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдаж байна.

Эрэгтэй 41, эмэгтэй 22 нийт 63 олимпын эрхийн төлөө тамирчид өрсөлдөж буй.  Монгол Улсаас нийт 13 тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд Б.Чинзориг, -75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар олимпын эрх авав.

Олимпын эрх олгох сүүлийн боксын тэмцээн ирэх тавдугаар сард Франц Улсын Парис хотод болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна