ФОТО: АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч тангараг өргөлөө

ALs
2021 оны 1-р сарын 21 -нд

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өчигдөр тангаргаа өргөж, Цагаан ордны эзний сэнтийд суулаа. Түүний тангараг өргөх ёслолд Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нарын зэрэг өмнөх ерөнхийлөгчид болон АНУ-ын дээд шүүхийн шүүгчид хүндэт зочноор оролцсон байна.

Харин Доналд Трампын хувьд тус ёслолд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэнчилэн ёслол эхлэхээс 2 цагийн өмнө Цагаан ордныг орхин явсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ийнхүү тэрбээр залгамжлагч ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцоогүй АНУ-ын анхны Ерөнхийлөгч хэмээн түүхэнд тэмдэглэн үлдэх болж байна.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон даруйдаа 15 тушаалд гарын үсэг зурлаа. Тэдгээрийн дотор ДЭМБ-тай өмнөх харилцаагаа сэргээх, Мексиктэй хил залгаа нутагт баригдаж байсан хана барих ажлыг зогсоох, Лалын шашинт 7 том улсын иргэдийн эсрэг тогтоосон АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарлалтыг цуцлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд чиглэгдсэн Парисын гэрээнд эргэн нэгдэх зэрэг томоохон шийдвэрүүд багтаж байна.

Гэрэл зургийг CNN-ээс...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна