2030 УСНЫ НӨӨЦИЙН БҮЛГИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

ALs
2021 оны 1-р сарын 21 -нд

Өнөөдөр Дэлхийн банкны дэргэдэх 2030 Усны нөөцийн бүлгийн  Удирдах зөвлөлийн ээлжит хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдаж БОАЖЯ-ны ТНБДарга Д.Ганболд оролцлоо.

БОАЖЯ-Ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганболд:  “Улсын усны нөөцийн менежментийг хариуцсан байгууллагын хувьд БОАЖЯ, УУХҮЯ, 2030 Усны нөөцийн бүлэгтэй хамтран Өмнөд говийн бүсийн усны эрэлтийг хангах боломжит хувилбаруудад гидро-экономикийн шинжилгээ хийж, сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт байгуулсан газар доорх усны мониторингийн цооногуудын өгөдлийг боловсруулах, тэдгээрийн үр дүнг шийдвэр гаргахад ашиглах хяналт-удирдлагын динамик порталыг бий болгох ажлуудыг хийж үр дүн нь гараад байна.

Монгол улсын эдийн засгийг 2020-2024 онд хөгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Говийн бүсэд төлөвлөж байгаа дээрх хүнд үйлдвэр ялангуяа нүүрс боловсруулах, их чадлын цахилгаан станц байгуулах төслүүдийг урагшлуулах нь нэн чухал болоод байна. Гэвч одоо байгаа усны эх үүсвэрүүдийн боломжит нөөц нь эрэлтээ хангахгүй байгаа тул түүнийг нэмэгдүүлэх хувилбаруудын хамгийн оновчтойг нь сонгон хэрэгжүүлэхэд энэ ажил үр дүнгээ өгч байгаа юм.

Өнөөдрийн Удирдах Зөвлөлийн хурлаар 2020 ажлуудын  үр дүнг ярилцаж,  2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцая.Та бүхний саналыг тусган энэ онд 2030УНБ-тэй хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах болно.

Хуралдааны төгсгөлд 2030 Усны Нөөцийн Бүлгийн Монгол дах хөтөлбөрийн зохицуулагч Др.Д.Доржсүрэн 2020 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж хэлэлцүүлэн, батлуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн 2030 Усны Нөөцийн Бүлгийн Монгол дах хөтөлбөрийн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахыг Удирдах Зөвлөлийн дарга Д.Ганболд үүрэг болгосон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна