Хөл хорио тогтоохыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг Нидерландын Эйндховен хотод даралттай усаар шүршиж тараажээ.
Тус улсад коронавирусийн халдварын эсрэг нэгэн шинэ арга хэмжээ авахаар болсон нь иргэдэд таалагдаагүй байна. Тухайлбал, үдшийн 21 цагаас хойш цагийн хязгаарлалт тогтоохоор болсонд уурлаж ундуйцсан иргэд жагсаж, дэлгүүр дээрэмдэж, үймээн үүсгэсэн байна. Уг эмх замбараагүй явдлын үеэр 100 гаруй хүнийг баривчилжээ.
Бямба гарагийн орой Урк тосгонд шинжилгээ авах төвийг шатаасан байна.
Нидерландад дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа үдшийн 21:00 цагаас үүрийн 04:30 цаг хүртэл цагийн хязгаарлалт тогтоож, уг журмыг зөрчсөн иргэн 95 еврогийн торгууль төлөх ёстой болсон юм.
Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга Хуберт Брюльс хүмүүсийн бухимдлыг ойлгож буйгаа илэрхийлээд "Хэрвээ бид тууштай байж чадах юм бол эрх чөлөөгөө хурдан эргүүлж авчрах болно" гэжээ.
Нидерландад өнгөрсөн аравдугаар сараас хойш шөнийн цэнгээний болон зоогийн газруудыг хаасан бол арванхоёрдугаар сараас хойш сургууль, барааны дэлгүүрүүдийг хаагаад байгаа юм. Мөн вирусийн шинэ хувилбар гарсантай холбоотойгоор Их Британи, Өмнөд Африк болон Өмнөд Америк руу хийх нислэгүүдийг зогсоосон.
Нидерланд улсад 944 мянган хүн коронавирусийн халдвар авснаас 14 мянга нь нас баржээ.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна