Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо

ALs
2021 оны 1-р сарын 26 -нд

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний “оффшор хөрөнгө байх магадлалтай” гэх байрны зургууд  цахим орчинд  гарсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй хуурамч мэдээлэл болох нь баримтаар нотлогдлоо.

Тодруулбал, АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьсанаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа огт явагдаагүй байна. Мөн дээрх нэхэмжлэлд хавсаргасан материалд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд С.Батболдтой холбоотой гэдгийг нотлох баримт болох үндэсгүй байгаа аж. Иймд тухайн нэхэмжлэлийн шүүхийн харьяалалыг тогтоох болон нотлох баримт болохуйц баримт сэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргуулах шүүхийн шаардлагыг хүлээн авсаны дараа нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр С.Батболд болон бусад этгээдтэй холбоотой нэхэмжлэлээ тухайн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татан авсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүтнээр нь татан авчээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.55
    2021 оны 1-р сарын 28 -нд

    Цэнхэр үстийг уг нь шар Уянгатай жишихээргүй юм үзэж тайлсан хүн гэж бодож байлаа Түүний тавьсан байшингийн зургийг хараад энэ зэргийн байшинтай монголчууд америкт ганц биш гэдэгт итгэлтэй байна Овечкиний 11саяын Ж.Робертсийн 8 сая(доллар)-ын харшийн дэргэд "ичмээр дамшиг" харагдана билээ Цэрээн аппаратаа бариад эхлээд Нүхт Бага тэнгэрээр яваад үз

    Хариулах