Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд иргэн С, Т М нар 3 авто машинтайгаар иргэдийг зохих зөвшөөрөлгүйгээр хулгайн замаар тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Зөрчил гаргасан иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах мөн хуулийн 4.2 дугаар зүйлд зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэгслийг хурааж улсын орлого болгох шийтгэл ногдуулна.
Иргэд та бүхэн хорио цээрийн дэглэм зөрчсөн болон хулгайн тээвэртэй холбоотой мэдээллийг цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд өгнө үү хэмээн Дундговь аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна