Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны зарим хэсэгт хөдөлгөөн хязгаарлалаа

ALs
2021 оны 1-р сарын 28 -нд

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байранд оршин суух иргэнээс коронавируст халдвар батлагдсан.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, тус хорооны зарим хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна