ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАРИМ САЙД НАРТ ТАМГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

ALs
2021 оны 1-р сарын 30 -нд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт тамгыг нь хүлээлгэн өгөв. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг тамгаа хүлээн авахад нь байлцаж, яамдын ажилтан албан хаагчдад хандан үг хэлж, шинээр томилогдсон сайд нарт ажлын амжилт хүсэв.

Монгол Улсын Засгийн газраас Боловсрол, шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч парламентын туршлагатай гишүүнээ сайдаар томилсон болохоо онцлов.

Эрүүл мэндийн салбарт хариуцлага ёс журмыг бэхжүүлэхийн зэрэгцээ, өөрчлөлт шинэчлэлт хийхэд бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна