Хөвсгөл аймагт гурав, Дорноговьд нэг удаа газар хөдөлжээ

ALs
2021 оны 1-р сарын 31 -нд

Хөвсгөл аймгийн Ханх сумын орчим гурав, Дорноговь аймгийн Мандах сумын орчим нэг удаа өчигдөр газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал:

  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, 1  дүгээр сарын 29-ний өдрийн 08:35 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. 
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 312 км-т, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, 1 дүгээр сарын 29-ний өдрийн 09:13 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд аймгийн төвөөс хойд зүгт 314 км-т, сумын төвөөс баруун зүгт 33 км-т, 1 дүгээр сарын 29-ний өдрийн 10:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 10:32 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
  • Дорноговь аймгийн Мандах сумын Аргалант багийн “Өехий” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 53 км-т 1 дүгээр сарын 29-ний өдрийн 22:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Уг аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна