Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уурхайн ажилтнаас халдвар илэрчээ

ALs
2021 оны 2-р сарын 01 -нд

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайн компани нэгдүгээр сарын 31-ний өдөр 536 ажилтнаа шинжилгээнд хамруулсан. Эндээс Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 17-р хороонд оршин суудаг 27 настай, 5 ам бүлтэй иргэнээс халдвар илэрчээ.

Халдвар өнгөрсөн шөнийн хоёр цагт батлагдсан бөгөөд хариу арга хэмжээг авахаар Сэлэнгэ аймгийн онцгой комисс ажиллаж байна гэж тус аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна