2021 он бол Монгол лсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд олон олон тэгш ой тохиосон өрнүүн жил билээ. Энэ онд Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 100 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жил, Ардын хувьсгалын 100 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн ой тус тус тохионо.
Удахгүй тохиох Зэвсэгт хүчний 100 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд чуулгын хамт олон Хүндэтгэлийн тоглолт, “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам, “Хатан ижий” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдын дунд зохион байгуулах “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний бэлтгэл ажлуудыг ханган ажиллахын зэрэгцээ Монгол цэргийн түүхийг товчоолсон гэрэл зургийн цомогт орох чуулгын үйл ажиллагаа, тоглолт уран бүтээлийн талаарх мэдээлэл, гэрэл зургуудыг эмхтгэх зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хийж байна.
Өнөөдөр Чуулгын дарга хурандаа Г.Золзаяа болон удирдлагын бүрэлдэхүүн энэхүү Хүндэтгэлийн тоглолтыг хамтран зохион байгуулах Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат, Зэвсэгт хүчний цэргийн хөгжмийн алба, ҮЖҮНХ-ийн дарга, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх болон TV8 телевизийн багийг хүлээн авч уулзаж, 100 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолтын бүтээлийн сонголт, найруулга, зохион байгуулалтын зарим асуудлаар хэлэлцлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна