Москва хотын төвд ням гарагт зөвшөөрөлгүйгээр явуулсан эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хүний тоо 2000 орчимд хүрсэн тухай ОХУ-ын Дотоод хэргийн яамны нийслэлийн ерөнхий газрын хэвлэлийн алба мэдээлэв.
“Орон нутгийн цагаар 14:30 цагт Москва хотод зөвшөөрөлгүйгээр явуулсан олон нийтийн арга хэмжээнд 2 мянга орчим хүн оролцсоны дотор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид багтаж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Ажиллагаанд оролцогч 600 орчим хүн хотын хэд хэдэн гудамжны явган хүний замаар дайран өнгөрч, зохион байгуулалттайгаар жагсаал цуглаан өрнүүлэхийг завджээ. Цагдаа нар хууль сахиулах байгууллагын бусад төлөөлөгчидтэй хамтран нийслэл хотод нийтийн хэв журмыг сахиулахаар ажиллаж байгааг Нийслэлийн ерөнхий газар онцлон тэмдэглэжээ.
“Коммерсант” цахим хуудасны мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаа нар Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйгийн гэргий Юлия Навальнаяг баривчилжээ. Эсэргүүцлийн ажиллагааг харуулсан зургийг нийтэлснээс хойш хэдхэн минутын дараа түүнийг баривчилсан байна. Тэрбээр нэгдүгээр сарын 23-нд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр мөн баривчлагдсан хэдий ч хэдхэн цагийн дараа суллагджээ. ОХУ даяар болж буй Алексей Навальныйг дэмжсэн жагсаал цуглаанд оролцогчид сөрөг хүчний удирдагчийг суллахыг шаардаж байгаа юм. Одоогоор эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 1500 гаруй хүн саатуулагдаад байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна