Амралтын газар нууцаар ажиллаж 24 хүнд үйлчилжээ

ALs
2021 оны 2-р сарын 01 -нд

Хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар үйл ажиллагаа явуулсан амралтын газрыг илрүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Грийн хаус” нэртэй амралтын газар гурван байшин, нэг монгол гэрт 24 иргэнийг хүлээн авч нууцаар ажилласан болохын дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Хөл хорионы дэглэмийг сулруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээсэн ч амралтын газар, спорт заал, танхимын сургалт, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг хориглоод байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна