“Рио Тинто” компани шинэ удирдлагын багаа танилцуулав

ALs
2021 оны 2-р сарын 01 -нд

“Рио Тинто” компани шинэ зохион байгуулалтын бүтэцтэй болж, үйл ажиллагаагаараа тэргүүлэх, төсөл хэрэгжүүлэх, компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын талаарх ололт амжилтыг бататгах, Австралид итгэлцлэлийг сэргээхэд илүү анхаарч ажиллана. Дэлхийн хэмжээний ордуудын аюулгүй ажиллагаа, хөрөнгө хуваарилалтын сахилга бат, өр төлбөргүй тайлан тэнцэл үүнд тус дөхөм үзүүлэх юм.

 Эдгээр зорилгод хүрэхийн тулд “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирал Жакоб Стаусолм Төмрийн хүдрийн группын гүйцэтгэх захирлыг томилж, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Австралийг хариуцсан гүйцэтгэх захирлыг удирдлагын багтаа нэмж оруулжээ. Худалдаа эрхэлсэн дэд захирал Симон Тротт Төмрийн хүдрийн группын гүйцэтгэх захирал; Зэс, очир эрдэнийн группын гүйцэтгэх захирал Арнод Суарат Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал; Номхон далайн бүс нутгийн хөнгөн цагааны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Келли Паркер Австралийг хариуцсан гүйцэтгэх захирлаар тус тус ажиллана.

 Жакоб Стаусолм: “Цар  тахалтай нөхцөлд хүндрэл бэрхшээл тулгарсан хэвээр байгаа хэдий ч “Рио Тинто” үйл ажиллагааны аюулгүй байдал, гүйцэтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд компанийг илүү сайн гүйцэтгэгч, ажил олгогч болгож сайжруулах боломжтой. “Рио Тинто”-г дахин олон нийт, төр засаг, бусад оролцогч талын итгэлтэй түнш болгохыг хүсч байна” гэжээ.

 “Эдүгээ цаашид хийх ажлын иж бүрэн төлөвлөгөөтэй бөгөөд хүчтэй баг болох итгэл төгс Удирдах зөвлөлийн ажил эхэлж байгаа бөгөөд “Рио Тинто”-ийн бүх нөөц бололцоог ашиглаж чадна гэдэгт итгэлтэй байна.” “Рио Тинто” нь очир эрдэнийн үйл ажиллагааг нэмж оруулаад хөнгөн цагаан, зэс, төмрийн хүдэр, эрдэс баялаг гэсэн 4 бүтээгдэхүүний групптэй болох юм. Эдгээр группт саяхан олон нийт, нийгмийн нэмэлт чиг үүрэгтэй болсон Аюулгүй байдал, техник, төслийн групп дэмжлэг үзүүлж ажиллах юм.

 

 Шинэ удирдлагын баг 3 дугаар сарын 1-ны өдөр ажилдаа орох юм .Үүнд:

 Гүйцэтгэх захирал Жакоб Стаусолм

Зэсийн группын гүйцэтгэх захирал Баатарын Болд

Худалдаа эрхэлсэн дэд захирал Алф Баррос

Санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Петр Канингам

Аюулгүй байдал, техник, төслийн группын гүйцэтгэх захирал Марк Давис

Эрдэс баялгийн группын гүйцэтгэх захирал Зинед Кауфман

Эрх зүй, гадаад хэрэг эрхэлсэн гүйцэтгэх захирал Барбара Леви

Хүмүүсийн асуудал эрхэлсэн дэд захирал Жэймс Мартин

Австралийг хариуцсан гүйцэтгэх захирал Келли Паркер

Үйл ажиллагаа эрхэлсэн дэд дарга Aрнод Суарат

Стратеги, хөгжил эрхэлсэн дэд захирал Петр Тод

Төмрийн хүдрийн группын гүйцэтгэх захирал Симон Тротт

Хөнгөн цагааны группын гүйцэтгэх захирал Айвэн Велла


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна