Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдол, мэдээлллийн мөрөөр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг Нийслэлийн дотоод аудитын газарт хяналт шалгалт хийж байна.

Шалгалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу зохион байгуулж, Нийслэлийн дотоод аудитын газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгаж байна. Шалгалт үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна