“Энтерпрайзинг хөдөлгөөн II” цахим сургалт зохион байгууллаа

ALs
2021 оны 2-р сарын 02 -нд

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Идэвхэжсэн2030” төслийн хүрээнд залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалт боллоо. Энэхүү воркшопыг нэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. 

Хоёр өдрийн турш болсон сургалтын үндсэн хөтөлбөрөөр бидэнд өөрчлөлт яагаад хэрэгтэй вэ, ирээдүйд бэлдэхийн тулд тухтай бүсээс /comfort zone/ гарч өөрчлөлтийг эхлүүлэхэд хэдэн үе шат байдаг вэ, өөрчлөлтийг туулах явцад ямар асуудлууд тулгардаг вэ, асуудлуудыг хэрхэн таньж мэдэх вэ, өөрийгөө таних, багийн гишүүдийн зан төлөвийг таньж харилцах гэсэн сэдвүүдийн хүрээнд боллоо. 

 Тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх онлайн сургалтанд  23 төрийн албан хаагч, 25 коммюнити менежерүүд, 18  сайн дурын  ажилтанд болон Орхон, Эрдэнэт аймгаас 16 оролцогч хамрагдлаа. 

          НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна